Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллажээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалт болон авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгчээ.
Монгол Улсад коронавируст халдварын “Омикрон” хувилбарын BA.1, BA.2 хувилбар давамгайлж байгаа аж. Мөн өнгөрсөн сарын сүүл үеэс эхлэн BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж, арав орчим хувьд тархаж эхэлсэн байна.
Үүнтэй холбоотойгоор тохиолдлын тоо, эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, шинжилгээнд эерэг эзлэх хувь 5.7 хувь болж өсжээ. Тиймээс хүн олон цугларсан, битүү орчинд амны хаалт зүүхийг зөвлөж байна.
| Олон хүн цугларсан, битүү орчинд амны хаалт зүүхийг зөвлөлөө |
|