Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Нүүдэлчин Монгол” наадмын эхний шалгаруулалт болгон Увс аймгийн ЗДТГ, Соёл, урлагийн газар, Байгаль орчин, аялал, жуулчлалын газар хамтран баяд, дөрвөд, хотон, элжигэн халх хэмээх дөрвөн түмний соёлын биет бус өвийн наадмыг Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуурын аялал жуулчлалын бүс нутагт долдугаар сарын 13-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү наадамд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батболд, Засаг дарга Ч.Чимэд, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, Төрийн захиргааны Удирдлагын газрын дарга Н.Энхбат зэрэг албаны төлөөлөл мөн бүс нутгийн ард иргэд, гадаад дотоодын жуулчид өргөнөөр оролцож байна. Наадамд аймгийн засаг дарга хэлсэн үгэндээ: Морин хуур нь “их хэл” гэсэн утгатай “икэл” хөгжмөөс гаралтай гэх нь бий. Энэхүү хөгжим нь эртний Ойрад Монголын нумт, чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Тува, Алтайн урианхайчууд икэл, хакасчууд “Ыых” хэмээн нэрлэдэг аж. Түүхээс цухас дурдахад 1940-1950-д онд Баруун Монголын ихэнх айл икэл хөгжимтэй ба Икел Баруун Монголын ихэнх айл бүрийн хойморт хүндтэй байр эзэлдэг, бас хүндэт зочид заавал икэл дуугаргаж байж явдаг сайхан зан заншил байсан. Увс аймаг икэл хөгжмийг брэндээ болгон хөгжүүлж, икелийн чуулга үүсгэн бий болгохоор “Ойрад” хөгжимт жүжгийн театрын хөгжмийн зохиолч, удирдаач Г.Аюурзана судалгаа хийж өнөөдөр чуулга маань анхны бүтээлээ та бүхэндээ сонирхуулж байна, энэ ажлыг маань Соёлын яамны зүгээс дэмжин хамтран ажиллахыг илэрхийлсэнд баяртай байна хэмээсэн юм.
Мөн наадмаар орон нутгийн түүх, угсаатны соёлын өвд тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үндэсний ёс заншил, өв уламжлал, түүх, соёл, унаган байгаль, нүүдэлчдийн ахуйг сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зорилгоор уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтыг зохион байгуулж байна.
| “Ойрадын өв соёл, соёлын аялал жуулчлал” соёлын биет бус өвийн наадам болжээ |
|
Говийн аймгуудын нутгаар +34 хэм хүрч хална
2026-07-17 10:56:27
О.Эмүжин Азийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-07-17 10:44:00
Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдлөлт болжээ
2026-07-17 10:05:56
Манай охидын баг, Макаогийн багийг 3:0-ийн харьцаатай хожлоо
2026-07-17 08:10:50
О.Живамэдмаань Азийн аваргын хүрэл медаль хүртлээ
2026-07-17 07:53:04
Шатарчид Европын цуврал тэмцээнд мордлоо
2026-07-17 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд баялаг төгс болно
2026-07-17 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө аадар бороотой, 26 хэм дулаан байна
2026-07-17 06:00:00
ЦУОШГ: Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-07-16 17:48:49
Монелийн замыг хааж, шинэчилнэ
2026-07-16 17:17:00
Шөнийн автобус дөрвөн чиглэлд 02:00 цаг хүртэл үйлчилж байна
2026-07-16 17:04:14
Мөнгө угаах гэмт хэрэг хоёр хувиар буурчээ
2026-07-16 12:02:01
ARA Festival-ийн үеэр зохион байгуулдаг “Glamour Concert” маргааш болно
2026-07-16 11:32:09
Наадмын өдрүүдэд 414 иргэнийг эрүүлжүүлэх байранд саатуулжээ
2026-07-16 11:26:30
АИ92 автобензиний үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгджээ
2026-07-16 10:58:45
ТАНИЛЦ: Ирэх долоо хоногоос халуун ус хязгаарлах байршлууд
2026-07-16 10:01:04
2026-07-16 07:30:55
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн “Бэсрэг наадам” болж өндөрлөв
2026-07-16 07:23:10
Зүүн Азийн волейболын тэмцээн ирэх сард Монголд болно
2026-07-16 07:10:00
Өмнөд солонгосчууд ховор металлын судалгааны төвтэй танилцлаа
2026-07-16 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-07-16 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-07-16 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |