Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2020 оноос тасралтгүй өссөөр байгаа ба сүүлийн дөрвөн сарын хугацаанд нэг баррель нь 100 ам.долларыг давсан хэвээр байна. Үүний улмаас ОХУ-аас манай улсад нийлүүлэх бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний хил үнэ сар бүр нэмэгдэж байна. Тухайлбал, энэ сард нийлүүлэх нэг тонн Аи-95 автобензиний импортын хил үнэ өмнөх сараас 81 ам.доллароор нэмэгдэж 1355 ам.доллар, Аи-98 автобензин 1405 ам.доллар, дизель түлшний үнэ тонн тутамд 200 ам.доллароор нэмэгдэж 1295 ам.доллар, АИ-92 автобензиний тонн тутмын үнэ 1285 ам.доллар болжээ. УУХҮЯ, ОХУ-ын Роснефть компани хоорондын хэлцлийн үр дүнд Аи-92 бензинийг 4-6 дугаар саруудад хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч жижиглэн борлуулалтын үнийг зах зээлийн үнээс 24.3-30 хямдралтай үнээр худалдаалах нөхцөлийг бүрдүүлсэн. Харин энэхүү хэлцлийг үргэлжлүүлэх тохиролцоонд хүрснээр иргэд он дуустал нэг литр Аи-92 шатахууныг 2390 төгрөгөөр худалдан авч литр тутамд 1340 төгрөгийг хэмнэх боломжтой болжээ.
| АИ-92 автобензиний үнийг он дуустал нэмэхгүй байх зохицуулалт хийжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |