Бат-Очирын Сэр-Од 1981 оны аравдугаар сарын 7-нд Говь-Алтай аймагт төржээ. Тэрбээр 170 см өндөр, 60 килограмм жинтэй. Б.Сэр-Од 1997 оноос хойш хөнгөн атлетикаар хичээллэж эхэлжээ. “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн офицер. Анхны дасгалжуулагч нь Дамбын Гомбосүрэн бөгөөд түүний эхнэр Одонсүрэнгийн Оюунтуяа ойрын зайн гүйлтийн тамирчин байсан ба түүний дасгалжуулагчаар ажилладаг байна. 2010 оны Япон, Их Британи Улсад зохион байгуулагдсан марафонд тэргүүлж Берлинд Улсад 10 дугаар байранд орж байжээ. 2011 онд Япон Улсад зохион байгуулагдсан марафонд тэргүүн байр, Лондон марафонд есдүгээр байр эзэлжээ.

Б.Сэр-Од нь Монголын хөнгөн атлетикийн тамирчдаас хамгийн анхны олимпод оролцох эрх авсан тамирчин юм. 2008 он хоёрдугаар сард Хонконг хотод болсон марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож 2 цаг 20 мин 23 секундийн амжилтаар мөнгөн медаль авч байв.
Түүний талаар Centralasia.media сайт “Тэр бол Монголын тэсвэр тэвчээртэй марафон гүйлтийн тамирчин. 2003 оны хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш тэрээр аварга шалгаруулах марафон гүйлтийн томоохон 14 тэмцээнд оролцсон. Орегон хотод болох хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 22, тэрээр дэлхийн аварга шалгаруулах марафон гүйлтийн 10 дахь удаагаа уралдана. Түүний мэргэжлээр хэн ч энэ амжилтад ойртож чадаагүй бөгөөд зөвхөн хоёр тамирчин буюу Португалийн Жоао Виейра 11, Испанийн Жезус Анхел Гарсиа 13 тэмцээнд оролцсон” хэмээн онцлон бичиж байжээ.
| Монгол Улсын марафоны тамирчин Б.Сэр-Од гэж хэн бэ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |