Дэлхийн шатрын олимпиад нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг оюуны спорт болох шатрын олимп юм. Дэлхийн шатрын холбоо энэ сарын 26-наас ирэх наймдугаар сарын 10 хүртэл 44 дүгээр Дэлхийн шатрын олимпиадыг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ченнай хотноо зохион байгуулах гэж байна.Тус олимпиадад түүхэндээ хамгийн олон буюу Дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй 200 орны гишүүн холбоо байдгаас 187 орны хамгийн шилдэг 343 баг, тамирчин эмэгтэй, эрэгтэй ангилалд өрсөлдөнө.Жил бүр дэлхийн шатрын олимпиадын үеэр эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр улс бүрийг жагсааж дүн гарган “Гаприндашвили” цомыг гардуулдаг.
Манай улсын тамирчдын хувьд 2018 оны дэлхийн шатрын олимпиадын эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр Ази тивдээ эхний шилдэг тавдугаар байрт шалгарч байсан бол 2014 онд Монголын эмэгтэй баг “B” категорид багийн дүнгээр тэргүүлж алтан медаль, 2018 онд эрэгтэй баг “C” категорид багийн дүнгээр мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй.
Тэгвэл Дэлхийн шатрын олимпиадад багаараа 25 удаа оролцохдоо ширээний дүнгээр 1960 онд Л.Мягмарсүрэн алт, 1964, 1970 онуудад Т.Yйтүмэн мөнгө, З.Бямбаа 2002 онд мөнгө, 2000 онд хүрэл, 2004 онд Б.Хатанбаатар, Т.Батцэцэг нар хүрэл медалиар энгэрээ мялааж байжээ.
Дараах тамирчид Монгол Улсаа төлөөлөн дэлхийн шатрын олимпиадад оролцоно:
Эрэгтэй баг
Багийн ахлагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУШХ-ны дасгалжуулагч, ОУШХМ С.Ган-Од
1-р ширээ: ИМ Д.Батсүрэн
2-р ширээ: ОУШХМ Г.Амартүвшин
3-р ширээ: ИМ Б.Гүндаваа
4-р ширээ: ИМ С.Билгүүн
Нөөц тоглогч: ОУМ С.Ган-Эрдэнэ
Эмэгтэй баг
Багийн ахлагч: МШХ-ны гүйцэтгэх захирал, ОУШХ-ны дасгалжуулагч, СМ Ц.Батсайхан
1-р ширээ: ЭИМ А.Энхтуул
2-р ширээ: ЭОУМ Б.Баярмаа
3-р ширээ: ЭОУМ Т.Мөнхзул
4-р ширээ: ЭОУШХДМ Б.Мөнгөнзул
Нөөц тоглогч: ЭОУШХМ Д.Мөнхзул
| Монголын 10 шатарчин дэлхийн шатрын олимпиадад оролцоно |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |