УУХҮЯ-ны зүгээс өнгөрсөн 4-6 сард ОХУ-ын Роснефть компанитай олон удаагийн хэлцэл хийсний үр дүнд өнөөдөр нэг тонн АИ-92 автобензинийг 840 ам.доллараар буюу дэлхийн зах зээлийн ханшаас 25-30 хувийн хямд үнээр худалдан авч дотоодын зах зээлд борлуулж байна. Үүний үр дүнд АИ-92 автобензиний үнэ өнөөдрийг хүртэл литр нь 2390 төгрөгт хадгалагдаж байна.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровыг манай улсад айлчлах үеэр өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг энэ он дуустал нэмэхгүй байх талаар ярилцаж, хэлэлцээр үр дүнд хүрсэн. Цаашид өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг нэмэхгүй байх тал дээр Засгийн газар, УУХҮЯ-ны зүгээс ОХУ, БНХАУ-тай хэлцээр хийн ажиллана.
| Энэ оныг дуустал АИ-92 шатахууны үнэ тогтвортой байна |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |