Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Хүй долоо худагт Монгол Улс дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтад Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Э.Ивкоф, Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И Ёо Хун, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П. Сингх, Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн нар хүрэлцэн ирэв. Мөн Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Суурин зохицуулагч Мишра Тапан, Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Монгол Улсыг хариуцсан менежер Андрей Михнев, Олон Улсын Валютын сангийн Монгол Улс дахь Суурин Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Юнь Согхён, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч, орон хариуцсан захирал Рамачандран Павит, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Конкиевич Илейн Мари, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Ханнес Такач тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон юм.
Энэ үеэр Хотын дарга Монгол Улс дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон олон улсын байгууллагын төлөөлөгчдөд Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэхийн зэрэгцээ Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, дэмжин ажилладагт талархал илэрхийллээ.
Гадаад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөгчид ч мөн Хотын даргыг ийн хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэхийн чацуу хамтран ажиллахад ямагт таатай байдгаа уламжлав.
| Хотын дарга Элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |