Улсын аварга О.Хангай, улсын арслан Б.Орхонбаяр болон шөвгөрсөн бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж, цол чимэг олгох үйл ажиллагаа өнөөдөр болсон юм. Энэ үеэр улсын арслан Б.Орхонбаяр хүчит бөхийн барилдааны талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр “Төрийн их баяр наадамдаа барилдаж, арслан цол хүртсэндээ баяртай байна. Бүх барилдаанаа тооцоолон бэлтгэл хийсэн. Бөх хүний хувьд сэтгэл зүй маш чухал. Тиймээс жилийн дөрвөн улиралд өөрийгөө тайван байлгаж, төвлөрөхөд анхаардаг байсан. Үндэсний бөхийн бүх сайхан бөхчүүдээс үлгэр дуурайлал авч, суралдаг. Хөдөлмөрлөсөн хүнд аз ирдэг л юм байна. Монгол түмэн минь, Сэлэнгэ нутгийнхан минь сайхан наадаарай " гэсэн юм.
| Б.ОРХОНБАЯР: Бүх барилдааныг тооцоолон бэлтгэл хийсэн |
|