• Өнөөдөр 2025-07-08

О.ХАНГАЙ: Түрүү бөхийн шагналаа нийгмийн сайн сайхны үйлсэд зориулж байгаадаа баяртай байна

2022-07-13,   477

          Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн баяр наадамд 1024 бөх барилдаж улсын харцага О.Хангай түрүүлж, улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэсэн билээ. 
         Улсын баяр наадмын албан ёсны түншээр “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь ес дэх жилдээ ажиллаж, наадмын түрүү бөхийн бай шагналыг уламжлал болгон гардуулсаар ирсэн.
Энэ удаад түрүү бөхийн шагналыг ЭХЭМҮТ-д зориулахаар болжээ.Тодруулбал, түрүү бөхийн нэрэмжит шагналаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулахаар болсон аж.
МУ-ын аварга О.Хангай “Төрийн баяр наадамд түрүүлж, түрүү бөхийн бай шагналыг эх, хүүхдийн сайн сайхны төлөө зориулж байгаад баяртай байна” гэжээ.
 

О.ХАНГАЙ: Түрүү бөхийн шагналаа нийгмийн сайн сайхны үйлсэд зориулж байгаадаа баяртай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188