Улсын аварга О.Хангай, улсын арслан Б.Орхонбаяр болон шөвгөрсөн бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж, цол чимэг олгох үйл ажиллагаа өнөөдөр болсон юм. Энэ үеэр улсын аварга О.Хангай хүчит бөхийн барилдааны талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр “Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадамд түрүүлсэндээ баяртай байна. Энэ жилийн баяр наадам цар тахлын дараагаар өргөн, дэлгэр сайхан боллоо. Улсын аварга цолтнуудыг эгнээнд багтсандаа өрөө ч итгэхгүй явж байна. Төрүүлж өсгөсөн аав, ээждээ болон багшдаа, ханьдаа бүгдэд нь баярлалаа. Мөн намайг үргэлж дэмждэг зон олон болон хамтран ажилладаг газруудад талархал илэрхийлье. Сүүлийн даваан дээр хоёр гарын алгаа тэнийлгэж чадахгүй болоод эмчээр бариулаад барилдаанаа үргэлжлүүлсэн. Аливаа тэмцээн уралдаанд бүх зүйл нь жигд байж л амжилт гаргадаг байх гэж боддог” гэсэн юм.
| О.ХАНГАЙ: Сүүлийн даваан дээр алгаа тэнийлгэж чадахгүй болоод эмчээр бариулж барилдаанаа үргэлжлүүлсэн |
|