Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Үндэсний хурдан морьдын уралдааны эрлийз дунд насанд түрүүлж, айрагдсан морьдын жагсаалтыг танилцуулж байна.
Уралдаанд 163 эрлийз дунд насны морьд бүртгүүлж 121 морьд гараанаас хөдөлжээ.
-
Нэгдүгээр байр: Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын 1017 дугаартай халтар (унаач: Энхтайваны Баярмагнай, 13 настай, эрэгтэй)
-
Хоёрдугаар байр: Увс аймгийн Тэс сумын уяач Жавын Бэгзийн 655 дугаартай хээр (унаач: Норжилмаагийн Зол-Эрдэнэ, 10 настай, эрэгтэй)
-
Гуравдугаар байр: Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Гансүхийн Хадбаатарын 1055 дугаартай бор халзан (Хишигбаатарын Өсөхбаяр, 11 настай, эрэгтэй)
-
Дөрөвдүгээр байр: Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Цэрэндоржийн Амарсанаагийн 481 дугаартай хүрэн (унаач: Алтангэрэлийн Ууганбаяр, 8 настай, эрэгтэй)
-
Тавдугаар байр: Завхан аймгийн Яруу сумын уяач МУТМУ Дашзэвэгийн Дагвадоржийн 1303 дугаартай чандаг бор (унаач: Дуламсүрэнгийн Баасанням, 13 настай, эрэгтэй)
| Эрлийз хурдан хүлгүүд барианд орлоо |
|