Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан эрлийз дээд насны морьдын уралдаан боллоо.
Уралдаанд нийт 130 эрлийз дээд насны морьд бүртгүүлснээс 103 морьд гарааны зурхайгаас хөдөлсөн юм.
-
Нэгдүгээр байр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Сэрээтэрийн Баярсайханы 309 дугаартай бор (унаач: Нямдоржийн Билэгтсайхан, 11 настай, эрэгтэй)
-
Хоёрдугаар байр: Төв аймгийн Заамар сумын уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийгийн 922 дугаартай зээрд (унаач: Дагвасүмбэрэлийн Амартүвшин, 12 настай, эрэгтэй)
-
Гуравдугаар байр: Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач МУТМУ Х.Бат-Эрдэнийн 77 дугаартай хээр (унаач: Төмөрсүхийн Энгүүн, 9 настай, эрэгтэй)
-
Пөрөвдүгээр байр: Ховд аймгийн Мянгад сумын уяач Мэндсайханы Анандын 930 дугаартай хээр (унаач: Батсүхийн Намжилцогт, 11 настай, эрэгтэй)
-
Тавдугаар байр: Архангай аймгийн Чулуут сумын уяач Цэдэнсодномын Энхболдын 1888 дугаартай хээр (унаач: Мэгзэрийн Ууганбаяр, 11 настай, эрэгтэй)
-
Зургадугаар байр: Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайгийн 778 дугаартай хээр халзан (унаач: Ууганбаяр, 8 настай, эрэгтэй)
-
Долдугаар байр: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач С.Мөнхбаярын 340 дугаартай бор халзан (унаач: М.Дүүрэнбаяр, 12 настай, эрэгтэй)
-
Наймдугаар байр: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Ц.Золбоогийн 466 дугаартай хээр (унаач: Ганзоригийн Мөнхзориг, 9 настай, эрэгтэй)
-
Есдүгээр байр: Ховд аймгийн Мянгад сумын уяач Мэндсайханы Анандын 903 дугаартай хар (унаач: Л.Алтанзул, 11 настай, эрэгтэй)
-
Аравдугаар байр: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Доржийн Баттөгсийн 1059 дугаартай улаан буурал (унаач: П.Амартүвшин, 8 настай, эрэгтэй)
Эрлийз дээд насны морьдын уралдаанд С.Баярсайханы бор морь түрүүллээ |
|