• Өнөөдөр 2025-05-23

Б.СЕРИК: Баян-Өлгий аймгаас 60-аад жилийн дараа улсын заан цолтон төрлөө

2022-07-12,   643

     Баян-Өлгий аймгийн харьяа улсын начин Б.Серик заан цолтой болсон юм. Энэ үеэр  улсын заан Б.Серик сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмаар улсын заан цолтой болсондоо баяртай байна. Баян-Өлгий аймгаас 60-аад жилийн дараа улсын заан цолтон төрлөө. Зааж, сургадаг багшдаа болон намайг дэмжсэн нутгийн ахан дүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. 2017 онд улсын начин цолны болзлоо хангаж байлаа. Таван жилийн дараа улсын заан цолны болзол хангалаа. Энэ жилийн баяр наадмын бэлтгэл сайн байсан. Манай нутгийнхан баярлаж байгаа байх. Нийт монголчууддаа баяр наадмын мэнд хүргэе. Сайхан наадаарай” гэсэн юм. 

Б.СЕРИК: Баян-Өлгий аймгаас 60-аад жилийн дараа улсын заан цолтон төрлөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188