• Өнөөдөр 2025-05-23

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөлд үлэмж дархан мэргэн Б.Хувьтөгөлдөр түрүүллээ

2022-07-12,   1455

    Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээн болж өндөрлөлөө.

     Үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөлд Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат үлэмж дархан мэргэн  Б.Хувьтөгөлдөр тэргүүллээ.

 
    Тэрбээр баярын сэтгэгдлээ хуваалцахдаа "Намайг Баярхүүгийн Хувьтөгөлдөр гэдэг. Хэнтий аймгийн Биндэр суманд төрж өссөн. Үндэсний шагайн харвааны спортоор 2012 оноос хойш хичээллэж байна. Анх энэ спортод сургасан хүн бол миний өвөө юм. Түүнээс хойш тасралтгүй хичээллэж 2018 онд улсын цолонд хүрсэн. Миний хувьд ганцхан тохиож байгаа тэгш ойн баяр наадмаараа шагайн харваа төрөлд тэргүүлсэнд сэтгэл өндөр байна. Баг тамирчдын хувьд тоглолтын чанар өндөр бөгөөд бэлтгэл сайн хангасан болохоор хүчтэй өрсөлдөөн боллоо. Ингээд Монголынхоо нийт ард түмэнд хандаж баяр наадмын мэнд дэвшүүлж байна" гэлээ. 
 
 

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөлд үлэмж дархан мэргэн Б.Хувьтөгөлдөр түрүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-15 20:29:56
    Bayarsaihan: shagain harvaagaar tuushtai hicheellej bahdam amjilt uzuulj od bolon giij nutag us ahan duus naiz nuhuduu bayarluulj yavaa erhem duudee haluun bayar hurgey Onoo ni mergen uuhai ni tseel baig e Halh shagain harvaani orgild ni hureerei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-12 21:29:53
    Аз жаргал: Дүүдээ баяр хүргэж, амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-12 19:41:48
    Nandinerdene: Dvvdee bayr hvrgey
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188