Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаан барианы зурхайд орж ирлээ.
Хурдан дааганы уралдааны түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Бүжинлхамын Болдбаатарын хээр даага хурдаллаа.
Харин:
-
Аман хүзүүд Өвөрхангай аймгийн Сант сумын уяач Ж.Энхжаргалын хүрэн даага
-
Айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач П.Баярбатын халтар даага
-
Айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат П.Даваанямын хээр даага
-
Айргийн тавт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ц.Эрдэнэбаярын хүрэн даага хурдалж, унасан хүүхэд, уясан эзнээ баясгалаа.
| ТАНИЛЦ: Айргийн тавд хурдалсан даага |
|