Дэлхийн Уул уурхайн конгрессын ээлжит хуралд бэлтгэх Олон улсын зохион байгуулах хороо (ОУЗБХ)-ны 103-р хуралдаан Улаанбаатар хотод 2022 оны долдугаар сарын 12-ны өдөр буюу өнөөдөр болж байна.
Хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Дэлхийн уул уурхайн конгрессын дарга Марек Сала, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн, Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн Eрөнхийлөгч Д.Цогбаатар, доктор Д.Галсандорж, “Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал, Уул уурхайн сэтгүүлийн эрхлэгч Д.Дамба тэргүүтэй төлөөлөгчид, мөн Энэтхэг, Хятад, Австрали, Польш зэрэг 15 орны төлөөлөл оролцож байна.
Хурлын эхний хэсэгт Монголын уул уурхайн 100 жил, Эрдэнэт үйлдвэр (зэс), нүүрс, газрын ховор металл (критикал минерал), эрдсийн экспорт, ирээдүйн чиг хандлага болон Энэтхэгийн ашигт малтмалын салбарын хөрөнгө оруулалт, дэлхийн уул уурхайн мэдээллийн тайлангийн талаар илтгэлүүд тавигдлаа.
Хоёр дахь хэсэгт Австралийн Үндэсний Зохион байгуулах хороо, Брисбэнд болох 2023 оны 26 дахь удаагийн УАШТ-ийн бэлтгэл ажлын явц байдал, Хятадын уул уурхай, нүүрсний салбарын хөгжил (Хятадын үндэсний нүүрсний ассоциацийн Eрөнхий захирал Су Чуанронг) зэрэг илтгэлүүдийг хэлэлцэж байна. Мөн шинэ гишүүдийг элсүүлэх дэд хорооны тайлан, Ерөнхий нарийн бичгийн дарга Язек Скибагийн илтгэлийг оролцогчид сонсоно.
Монголын төлөөлөгчид 2016 онд Бразилийн Рио Део Жанеро хотод болсон 24-р Конгрессод Монгол Улсын ил уурхайн техник, технологийн өнөөгийн түвшин цаашдын хандлага болон Монголын ашигт малтмалын орд газруудын нөөц, тэдгээрийг ашиглах боломж нөхцөл гэсэн хоёр илтгэл тавьж оролцсон бол Казакстаны Астана хотод 2018 онд болсон 25-р Конгрессын хуралд ШУТИС-ийн уул уурхайн механикийн танхимын багш нар Монголын уурхайнуудын техникийн нөхцөл байдлын талаар гурван илтгэл хэлэлцүүлж байсан.
Дэлхийн уул уурхайн конгресс нь 1958 онд анх Польш улсад үүсэн байгуулагдсан. Энэ байгууллага нь НҮБ-д албан ёсоор бүртгэгдсэн уул уурхайн мэргэжлийн олон улсын байгууллага бөгөөд ирэх 2023 оны 6-р сард Австралийн Брисбэн хотод 26 дахь удаагийн хуралдаанаа хийхээр бэлтгэж байна.
| Г.Ёндон сайд Дэлхийн Уул уурхайн конгрессын ээлжит хуралд бэлтгэх ОУЗБХ-ны 103-р хуралдааныг нээж үг хэллээ |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |