• Өнөөдөр 2025-05-23

Улсын начин Г.БАТБАЯР: Гадаад бөх болохоор манай соёлыг мэдэхгүй будлиан үүсгэсэн

2022-07-12,   553

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаан үргэлжилж байна.

                   Өчигдөр нэгийн даваанд улсын начин Г.Батбаяр Тува Улсын бөх Аша Мангушд өвдөг шороодсон. Гэтэл хоёрын даваанд дахин гарч ирж барилдсан нь “Унасан бөх дахин барилдлаа” гэсэн олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд байв.  Энэ талаар улсын начин Г.Батбаяраас тодруулахад “Тува Улсын бөх улсын харцага Б.Бат-Өлзийд уначихаад дахин гарч ирж андуураад надтай барилдсан юм байна  лээ. Гадаад бөх болохоор манай соёлыг мэдэхгүй будлиан үүсгэсэн. Түүнээс бус үндэсний бөхөд унасан бөх дахин барилдана гэсэн дүрэм байхгүй шүү дээ “ гэлээ.

 


Улсын начин Г.БАТБАЯР: Гадаад бөх болохоор манай соёлыг мэдэхгүй будлиан үүсгэсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188