Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 1024 бөхийн барилдааны нэгийн даваа болж байна. Тус барилдаанд зодоглосон сэтгүүлч Ч.Лодойсамбуу нэгийн даваандаа өвдөг шороодсон билээ.
Тэрбээр "Наадамд барилдана гэж өглөө сэрэх сайхан байдаг юм байна. Би өөрөө бөхөд дуртай хүн. Хамгийн гол нь сүүлийн хоёр жил Монголчууд өв, соёл руугаа хангалттай нулимлаа. Ийм байж болохгүй ээ. Миний бөхийн барилдаанд оролцож байгаа шалтгаан энэ. Цэнгэлдэх рүү дээл өмсөж орж ирээд бөхчүүдтэй хамт барилдах гэж зогсох гоёбайдаг юм байна. Барилдаан сайхан боллоо. Өөрөө дайрч байгаад хөлөө алдчихлаа. Жаахан яарчихлаа, бас туршлага дутлаа. Юундаа яарав даа гэж бодоод л байж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өв соёл руугаа их дайрсан. Өв соёл маань л буруутай юм шиг л дайрсан болохоор шарандаа энэ жилийн наадамд барилдлаа. Гэхдээ наадамд барилдах нь Монгол эр хүн бүрийн л хүсэл шүү дээ. "Увс нуур" галд 10 хоног бэлтгэл хийсэн. 10 хоногт бөх сурна гэж юу байхав. Эхний даваанд унасан ч гэсэн бахтай сайхан мэдрэмж төрж байна. Наадамд барилдах шийдвэрээ нэлээн эртнээс гаргасан” гэв.
| Ч.ЛОДОЙСАМБУУ: Монголчууд өв соёл руугаа буруутай юм шиг дайрсан учраас энэ жил зодоглолоо |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |