• Өнөөдөр 2025-05-22

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний сурын болон шагайн харвааны асарт зочиллоо

2022-07-11,   328

   МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийг үзэж сонирхсоныхоо дараа үндэсний сурын талбай болон шагайн харвааны асарт зочиллоо.

  Энэ үеэрээ эртний уламжлалын дагуу дуут сумаар харваж үндэсний сурын харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүлсэн юм. Ерөнхийлөгч хоёр сум тавьснаас нэг нь оносон. Үүний дараа шагайн асарт саатаж, харваачидтай мэндчилжээ.         


МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний сурын болон шагайн харвааны асарт зочиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188