Үндэсний их баяр наадмын өдрүүд хур бороо их байх төлөвтэй талаар мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна. Олон өдөр үргэлжлэн орох төлөвтэй хур борооны улмаас Монгол орны аль бүс нутагт гадаргын усны хэмжээ олон жилийн дунджаас давж, үерийн түвшинд хүрч байгаа талаар Ус цаг уур орчны шинжилгээний газрын судалгааны мэдээллийн хүрээлэнгийн гадаргын усны судалгааны хэлтсийн инженер С.Саранцацралтаас тодрууллаа.
Тэрбээр “Өнгөрсөн өдрүүдэд төв болон нутгийн хойд хэсгээр орсон хур борооны улмаас манай орны зарим гол мөрний түвшин нэмэгдэж, олон жилийн дундаж болон үерийн түвшин даван хүчтэй үерлэж байна. Тодруулбал, өнөөдөр буюу долдугаар сарын 11-ний байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Хэнтэйн нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө гол, Хангайн нурууны арын ханы Идэр, Чулуут, Сэлэнгэ, Орхон, Зүүн түрүү голуудын усны түвшин өмнөх өдрүүдээс 5-35 сантиметр нэмэгдэж, Сэлэнгэ мөрний дунд болон адгаар олон жилийн дундаж түвшин 40-120 сантиметр, Хөвсгөл аймгийн Үүр, Хэнтий аймгийн Онон, Дорнод аймгийн Угалц голын адгаар үерийн түвшин 10-40 сантиметр даван үерлэж байна. Маргааш буюу долдугаар сарын 12-ны өдөр Ерөө голын орчимд усны түвшин 15 сантиметр, Сэлэнгэ мөрөн, Зүүнбүрэн сум, Сүхбаатар хот орчимд 10 сантиметр нэмэгдэх хандлагатай байна" гэв.
| С.САРАНЦАЦРАЛТ: Голуудын усны түвшин 5-120 см-ээр нэмэгдсэн |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |