Үндэсний их баяр наадмын өдрүүдэд бороо хур ихтэй байх талаар цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Тэгвэл Нийслэлийн онцгой байдлын газрын хэвлэл мэдээллийн ажилтан н.Анхтуяагаас наадмын өдрүүдэд онцгой байдлын газар ирсэн дуудлага мэдээллийн талаар тодрууллаа.
Тэрбээр “Онцгой байдлын ерөнхий газраас наадмын өмнөх өдрүүдэд Ус цаг уур орчны шинжилгээний газартай хамтран сэрэмжлүүлэх цаг агаарын мэдээ болон өмнө жилийн наадмын үеэр болсон ослын талаарх мэдээлэл хүргэсэн. Өнөөдрийн байдлаар усны ослын таван тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, Баян-Өлгий, Булган аймаг, Улаанбаатар хотын Хан-Уул, Баянзүрх, Налайх зэрэг дүүрэгт тус осол бүртгэгджээ. Үүнээс Налайх дүүрэгт “Автомашин усанд живсэн, гарч чадахгүй байна” гэсэн дуудлага ирсэн, тус дуудлагыг хүлээн авч иргэдийг уснаас аюулгүй гаргасан. Баян-Өлгий аймгийн Дэлэн суманд мотоциклтойгоо усанд осолдож нас барсан. Мөн Булган аймагт адуугаа гол гаргаж багаад морьтойгоо осолдсон иргэнийг эрэн хайх ажил явагдаж байгаа. Хан-уул дүүрэгт хүүхэд ус руу орж алга болсон хэрэг гарсан, эрэн хайх ажиллагаа явагдаж байна. Хоёр автомашин усанд боогдсон гэсэн дуудлага ирж, татан гаргасан байгаа” гэв.
| ТОДРУУЛГА: Усанд осолдсон нэг иргэн амиа алдаж, хоёр иргэнийг эрэн хайж байна |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |