Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн барианы зурхайд ирэв. Хурдан шүдлэнд "Шунхлай групп" ХХК-ийн ерөнхий захирал П.Батсайханы зээрд халзан үрээ түрүүлсэн. Тэгвэл шүдлэн морьдыг тэргүүлсэн зээрд халзан үрээг уясан Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэг сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр "Шүдлэн үрээ маань даагандаа Зүүн бүсийн уралдаанд зургаалсан. Зээрд халзан үрээ маань миний унаган адуу. Унага байхдаа П.Батсайхан ахад гүү дагаж очсон юм. Харин би энэ жилийн наадамд дан уяагаар уралдлаа. Манай уяанаас хязаалан, шүдлэн насны түрүү магнайг хүртсэнд баяртай байна" гэв.
| О.БАТБИЛЭГ: Манай уяанаас хязаалан, шүдлэн насны түрүү авлаа |
|