Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний сурын харваа хана харваагаар Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.
Энэ жилийн Үндэсний сурын харваанд эрэгтэй 360, эмэгтэй 180 нийт 540 шигшмэл харваач оролцон, цэц мэргэнээ сорьж байгаагийн дунд Дархан мэргэн гурав, Даяар дуурсах мэргэн хоёр, Даян мэргэн зургаа, Улсын мэргэн 18 байна.
Үндэсний сурын харвааг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Нүүдэлчин түмний өв соёл, үүх түүх, өндөр төрийн ёс уламжлал, билиг чадварын илэрхийлэл болсон эрийн гурван наадмын сурын харваа бол үндэстний батлан хамгаалахын язгуур угсаа, ертөнцийн түүхийг бичилцсэн их өвөг дээдсийн минь суу алдрын алтан цулбуур билээ. Хүннүгийн үеийн “хүчит хар нум”-аас эхлээд Монголын түүх шастир, их хөлгөн туульсаар өртөөлж, өнөө цагт соёл уламжлалын олон салаа угсаагаар урианхай, халх, буриад харвааны төрлүүд эрчлэн хөгжиж байна. Монгол түмний их эв нэгдлийн бэлгэдэл, Алунгоо эхийн домог ч багцалсан таван сумаар илэрхийлэгддэг.
Монгол нутаг дахь нум сумны үүсэл хөгжил 40 гаруй мянган жилийн өмнөөс улбаатай бөгөөд нум сум анхлан үүсч, хөгжсөн түүхээрээ Монгол Улс өдгөө дэлхийд гуравдугаарт бичигдэж байгааг эрдэмтэн судлаачид нотлон өгүүлж байна. Орчин цагт Монголын уламжлалт харвааг өргөжүүлэн хөгжүүлэхэд олон 1000 хүний хүчин чармайлт, хөлс хүч, хөдөлмөр зүтгэл үнэлж баршгүй ач тустай билээ. Монгол ахуй соёлын дархлаагаа өвлөн тээж, хичээллэж, уламжлуулж ирсэн азай буурлууд, ахмад үеийнхэн, идэр залуус, хүүхэд багачуудын маань үүрэг оролцоо, гавьяа зүтгэл ч нөр их юм” хэмээгээд өндөр үүдээ нээж буй өргөн түмний минь их баяр цэнгэлийн манлай болсон цэц мэргэний шалгуур, онч занги сорьсон Монгол сурын талбарт харваачдын минь сум мэргэн, нум чивчиргэн байхын ерөөл дэвшүүллээ.
Ардын хувьсгалаас хойших улсын баяр наадмын он жилүүдэд Дархан мэргэн тав, Даяар дуурсах мэргэн дөрөв, Даян мэргэн 12 төрсөн бол Улсын мэргэн 52 төрсөн байна.
| Үндэсний сурын харваанд шигшмэл 540 харваач цэц мэргэнээ сорьж байна |
|
Э.Цэндбаатар “WBC” холбооны бүсний эзэн боллоо
2026-05-02 12:31:34
2026-05-02 09:24:49
2026-05-02 09:10:00
Оюутны үндэсний бөхийн улсын аварга өндөрлөв
2026-05-02 09:03:24
Т.Ариунзаяа “Душанбэ-2026” их дуулгын мөнгөн медальтан боллоо
2026-05-02 08:53:05
М.Нандин-Эрдэнэ “Душанбэ-2026” их дуулгаас хүрэл медаль хүртэв
2026-05-02 08:45:48
Ж.Анударь “Душанбэ-2026” их дуулгын хошой аварга боллоо
2026-05-02 08:42:08
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-05-02 07:00:45
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-02 07:00:00
УРЛАГТ МАНДСАН Б.НАРАНСОЛОНГО
2026-05-02 07:00:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-05-02 07:00:00
2026-05-02 07:00:00
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-05-02 07:00:00
2026-05-01 14:30:00
Олон улсын таеквондо-гийн 31 дэх удаагийн улсын аварга эхэллээ
2026-05-01 13:49:26
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 13:00:44
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 09:47:50
ХОВОР ДҮР, ХОСГҮЙ АВЬЯАСЫН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-01 08:26:07
Ү.ХҮРЭЛБААТАР: “Би үнэний дуу хоолой” гэж хэлэх чадамжтай байж нийгмийг удирдаж, зална шүү дээ
2026-05-01 07:58:57
"ИППОН ДОЖО"-гийн эцэг, эхийн зөвлөл улсын аварга багууд бэлэг гардуулав
2026-05-01 07:10:00
ӨСГӨХ БОЛОМЖГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ӨЛГИЙТЭЙ ХҮҮХДЭЭ ОРЦОНД ХАЯСАН 21 НАСТАЙ ЭЭЖИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
2026-05-01 07:04:33
ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАЖ, БҮТЭЭЛ ТӨРҮҮЛДЭГ СЭТГҮҮЛЧДИЙН АЖЛЫН ШИРЭЭ
2026-05-01 07:00:00
Н.НАРАНБААТАР: ХУЛГАЙ ХИЙХ ВИЙ ГЭЖ ХИЙ ХАРДААД ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХОЙШЛУУЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ
2026-05-01 07:00:00
СПОРТ, ОЛИМПЫН “ВИКИПЕДИА” ОТТО АХ
2026-05-01 07:00:00
ТАНИЛЦ: Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХУДУУДЫН Х.БАТТУЛГА ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ААЛЗНЫ ТОР МЭТ БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭ
2026-05-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |