Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-24-нд АНУ-ын Орегон мужийн Южин хотод болно. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа, дасгалжуулагч Б.Доржпалам, О.Оюунтуяа нарын удирдлага дор орох юм.
Монголын баг тамирчид Нидерланд, БНСУ, Улаанбаатарын олон улсын марафон гүйлтийн тэмцээнээс тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч, баталгаажуулан энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид 2024 оны Парисын зуны олимпын наадамд орох эрхээ хангана.
| Манай орны дөрвөн тамирчин дэлхийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд оролцоно. |
|