• Өнөөдөр 2025-05-22

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

2022-07-10,   687

      Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам уламжлал ёсоор Өсвөрийн сурын харваа, Үндэсний шагайн харвааны эхний хэсгийн тоглолтоор үргэлжилж байна.

  • 07:00-11:00 цагт: Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худаг болно.
  • 08:00-18:00 цагт: Үндэсний шагайн харвааны хэсгийн тоглолт Шагайн асарт болно.
  • 08:30-14:30 цагт: Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг Сурын талбайд болно.
  • 09:00-17:00 цагт: “Монгол наадам" нээлттэй сан хөмрөг-тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд дэлгэгдэж, баяр наадамд зориулсан музейн сан хөмрөгөөс Монголчуудын өв соёл, түүхэн үзмэрийн цуглуулгын дээжээс хүргэнэ.
  • 09:00-18:00 цагт: АНУ-ын Чикаго хотын Дүрслэх урлаг соёл судлаач, Түүхийн ухааны доктор Ph.D зураач, уран барималч Бэсүд Том Дашням Отгонтөгсийн “Монгол домог” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд үргэлжлэн үзэгчдийн хүртээл болно.
  • 09:00-18:00 цагт: “Монголын нэг өдөр” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдэж, тус музейн сан хөмрөгөөс дээжлэн хүргэнэ.
  • 09:00-18:00 цагт: Байгалийн түүхийн музей, Богд хааны музей, Монголын театрын музей, Монгол цэргийн музей өөрийн өөрийн байранд “Сан хөмрөг” үзэсгэлэн үргэлжлэн зохион байгуулагдана.
  • 09:00-18:00 цагт: Чойжин ламын сүм музейн сан хөмрөгөөс дээжлэн хүргэх “Хотол чуулган” үзэсгэлэн үргэлжлэн зохион байгуулагдана.
  • 09:00-18:00 цагт: Улаанбаатар хотын музейд “Хөрөг” Уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэж, тус музейн сан хөмрөгөөс хүргэнэ.
  • 09:00-19:00 цагт: Үндэсний сур: Өсвөр үе, балчир насны хүүхдийн харваа Сурын талбайд явагдана.
  • 10:00-11:30 цагт: Төрийн далбааны өдөрт зориулсан Хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.
  • 12:00-15:00 цагт: Шүдлэн насны хурдан морьдын уралдаан Хүй долоон худагт болно.
  • 13:00 цагт: Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Төрийн ордон, Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.
  • 13:00 цагт: "Монгол хүн, Монгол ирээдүй, Монгол бахархал" уриан дор Монгол орны түүх соёл, аж байдал, зан заншил, үзэсгэлэнт байгаль түүний дахин давтагдашгүй дүр төрх зэргийг өнгөрсөн, одоо, ирээдүй цаг дор уран бүтээлчийн сэтгэл оюун өнгө дүрслэлээр урлагийн гайхамшигт бүтээл болгон хувиргасан уран бүтээлүүдийг толилуулах "Монголын сайхан орноор" уран зургийн үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.
  • 14:30-20:30 цагт: Үндэсний сурын хана харвааны дунд өрөг Сурын талбайд болно.
  • 15:00-17:00 цагт: Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн концерт” Нийслэлийн соёлын төв өргөөнд болно.
  • 16:00-17:00, 18:00-19:00 цагуудад: Ховд аймгийн Жаргалант хайрхнаас 2008 он олдсон Эртний нүүдэлчдийн архелогийн олдвор Алтайн ятгыг олон нийтэд таниулах "Агуйд амилсан өв" Ардын урлагийн тоглолт болно.
  • 18:00-19:00 цагт: Үндэсний урлагийн бүхий л үзүүлбэрүүд багтаасан ардын урлагийн цогц хөтөлбөртэй "Nomadic legend" Ардын урлагийн тоглолт Цагаан лавай чуулга /Ган зам чуулга/-ын байранд болно.
  • 18:00-19:20 цагт: Монголчуудын олон зууны турш өвлүүлэн уламжилж ирсэн соёлын биет бус өвийг сурталчлан таниулах "Дэлхийд гайхагдсан Монгол урлаг" жуулчдад зориулсан тоглолт болно.
  • 19:00 цагт: Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол Төрийн ордон, Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.
  • Үндэсний их баяр наадамд зориулсан “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд бүтэн өдрийн турш зохион байгуулагдана.
  • Мөн "Playtime" Хөгжмийн 21 дэх удаагийн фестивал "Байгальдаа хайр зарлая!" уриатай, ногоон, тогтвортой хөгжил ба залуусын эрүүл амьдралын хэв маяг гэсэн үзэл санаан дор "Монгол шигтгээн" цогцолборт үргэлжилнэ.


 


Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188