• Өнөөдөр 2025-05-22

Арьс шир, ноосны урамшуулалыг олгож эхлэлээ

2022-07-09,   420

“Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2020 онд гүн боловсруулах үйлдвэрүүдэд 3,006,589 ширхэг бог, 183,810 ширхэг бод нийт 3,190,399 ширхэг арьс, шир бэлтгэн тушаасан 47,602 малчин, мал бүхий этгээдэд 11.8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг өнөөдрөөс олгож эхэллээ.
Мөн “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох” журмын шаардлага хангасан 99 үндэсний үйлдвэрүүдэд 2021 онд 19,358 тонн хонины ноос, 821,8 тонн тэмээний ноос бэлтгэн тушаасан 85,612  малчин, мал бүхий этгээдэд олгох мөнгөн урамшууллаас урьдчилан тооцсон хувь хүний орлогын албан татвар суутгасан дүнгийн 50 хувийг тус тус малчдын нэрийн дансанд төрийн сангаас шууд шилжүүлэн олгож буй аж.

Арьс шир, ноосны урамшуулалыг олгож эхлэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188