Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ оны зургадугаар сард Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 10.500 ширхэг сандлыг шинээр сольж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сандал хүн сууж, хөлөө тавихааргүй, дундуур нь хүн явахааргүй чигжүү байрласан зураг цахим орчинд түгсэн. Иргэд ч “Энэ сандлыг хийсэн хүнд хариуцлага тооцмоор юм. Улсын төв цэнгэлдэх хүрээлэнгийн шинээр сольсон сандал ийм байх гэж” зэргээр шүүмжилсэн. Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад “Сандлыг бэхлэх гээд бэлтгэж байх үеийн зургийг цахим орчинд гаргаж тавиад, хүмүүс буруу ойлгоод шүүмжлэл үүссэн. Юу гэж тийм хүн суугаад хөлөө тавьж болохгүй зүйл хийх билээ. Энэ бол бэхлэх гээд бэлтгэж байх үеийн зураг. Бэхэлж, янзлаад ажиллаж байгаа. Бэхэлсэн үеийн зураг ч байгаа" гэв.
| Н.СУГАР: Сандал бэхэлж дуусаагүй байх үеийн зургийг харчихаад хүмүүс шүүмжлээд байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |