Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт байрлах газрын тосны ордоос Хятадын хөрөнгө оруулалттай “Петрочайна” компани 17 жил түүхий нефт зөөсөн байдаг. Үүнийг нутгийн иргэд эсэргүүцэж, Монгол Улсад үр өгөөжтэй болгохыг шаардаж тэмцэж эхэлсэн. Энэ үеэр нутгийн иргэд Халх гол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан газрын тос олборлох компанийн зам, талбайг хаасан гэх мэдээлэл бий. Энэ талаар тус сумын ЗДТГ-ын даргаас тодрууллаа. Тэрбээр “Би Дорнод аймагт ажиллаж байна. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд ямар нэгэн байгууллагын зам талбайг хааж, үйл ажиллагаанд оролцсон тохиолдол сумын Засаг дарга захирамж гаргаж, тараах ёстой. Тиймээс Засаг дарга хуулийн дагуу иргэдийг албадан тараах шийдвэр гаргасан. Энэ үеэр цагдаа нар хэн нэгнийг хохироогоогүй. Албадан тараагаагүйн улмаас хүний амь, тухайн газрынхан хохиролтой гэж үзэх юм бол шийдвэр гаргаагүй албан тушаалтан хариуцлага хүлээдэг юм билээ. Мөн газрын тосны олборлолтыг зогсоох шийдвэрийг ЗГХЭГ-ынхан шийдвэр гаргаж, тогтоодог хуультай. Тэгэхээр аймаг, сумын Засаг даргад олборлолт зогсоох эрх мэдэл байхгүй. Манай сумын иргэд газрын тос олборлох шийдвэр гарснаас хойш найм хоног жагсаал, цуглаан хийж, зам талбай хааж байна” гэлээ.
| ХАЛХ ГОЛ СУМЫН ЗДТГ-ЫН ДАРГА: Засаг дарга бусдын талбайд жагсаал хийсэн иргэдийг албадан тараах шийдвэр гаргаж, цагдаа нарыг дайчилсан |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |