Монголбанкны Эрдэнэсийн сангаас Монгол Улсын болон олон улсын ач холбогдол бүхий тэмдэглэлт ой зэрэг онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос эрхлэн гаргадаг.
Энэ хүрээнд урлаг, спортын алдартнууд цувралын үргэлжлэл болгон “THE HU” 3 төрлийн дурсгалын мөнгөн зоос эрхлэн гаргаад байна. Тус гурван төрлийн дурсгалын зоосыг сүүлийн үеийн smartminting технологиор урлаж, хэсэгчлэн алтаар бүрснээрээ онцлогтой. Хамтлагийн гишүүдийн зураг бүхий дурсгалын зоос нь гурван унцийн жинтэй 65 мм диаметртэй, Хүннү гүрэн болон хамтлагийн логотой дурсгалын зоос нь хоёр унцийн жинтэй 50 мм диаметртэй болно.
“Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг нь Монгол Улсын нэр хүнд, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтөний урлаг соёлын санд нэгэн онцгой дүр төрхийг бий болгосон бөгөөд уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур, хөөмий хархираа зэргийг рок урсгалтай хослуулан дэлхийд Монгол онцлог бүхий "Хүннү" рок гэх урсгалыг бий болгоод байна. Монголбанкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдан борлуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://coin.mongolbank.mn/ цахим хуудас, 11-329677 утсаар авах боломжтой.
| “THE HU” хамтлаг дурсгалын зоос гаргажээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |