Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг зургадугаар сарын 24-нөөс үзүүлж эхэлсэн.
“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Драгон авто вокзал- таван шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн чиглэлд үйлчилж буй нийтийн тээврийн үйлчилгээ ижил төрлийн үйлчилгээ дундаа хямд өртөгтэй гэдгээрээ онцлог.
Тиймээс ч дотоодын болон олон улсын нислэгээр зорчигчдоос гадна “Чингис хаан” нисэх буудал болон Хөшигийн хөндий дэх албан байгууллагад ажиллагсдын хувьд хямд бөгөөд тухтай, тогтсон цагтай, тохилог үйлчилгээ болоод буй юм.
| “Чингис хаан” нисэх буудлын чиглэлийн автобус 05:00-01:40 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна |
|