УИХ-ын Тамгын газар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад ажилтнуудаа УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Тамгын газрын удирдлагууд 2022 оны долдугаар сарын 07-ны өдөр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтыг нээж УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан, Монгол төрийн алба, түүн дотроо хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж, парламентат ёсыг бэхжүүлэн, төлөвшүүлэхэд залуу нас, мэдлэг чадвар, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулсан ахмадууддаа хүндэтгэлтэй хандаж, өндрөөр үнэлдэгээ илэрхийлэв. Тэрбээр мөн өнгөрсөн гурван жилд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент, түүний Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн ой, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиосон ч “Ковид 19” цар тахлаас шалтгаалан ахмадуудтайгаа уулзаж чадаагүй ч аюул холдсон энэ боломжийг ашиглан уулзаж, хүндэтгэл үзүүлж буйгаа тэмдэглэн хэлээд Улсын Их Хурал, түүний Тамгын газрын онцлог үйл ажиллагаа, өөрчлөлт, шинэчлэл, дэвшүүлэн ажиллаж буй томоохон зорилтын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн ахмад ажилтнуудынхаа туршлага, зөвлөгөөг авч ажилладгаа илэрхийлэн, төрийн ажлын арвин мэдлэг, туршлагаас суралцах нь хойч үеийн бидэнд үнэлж баршгүй чухал байх болно гээд төрийн алба, хууль тогтоох дээд байгууллагад чин шударгаар хүчин зүтгэж, хөдөлмөрөө үнэлүүлэн, төрийн дээд одон медалиар шагнуулсан ахмад ажилтнуудад баяр хүргээд, нийт ахмадууддаа Үндэсний их баяр наадмаа үр хүүхдүүдтэйгээ дэлгэр сайхан баярлахыг хүсэн ерөөв.
УИХ-ын Тамгын газрын Ахмадын хороо нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон УИХ-ын гишүүн, мөн Тамгын газарт ажиллаж байсан 98 ахмад ажилтантайгаас 63 нь өнөөдрийн уулзалт, арга хэмжээнд хүрэлцэн ирснийг УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар дурдлаа.
| УИХ-ын Тамгын газар ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |