Дэлхийн улс орнуудад энх тайван, амар амгалан, иргэдэд идэвхтэй хөдөлгөөнийг уриалах зорилготой Шри Чимойны санаачилсан галт бамбарыг буухиалах “Эвийн өргөө-Энхийн гүйлт” Монгол Улсад амжилттай боллоо. Энэхүү гүйлтэд АНУ, ОХУ, Унгар, Австрали, Нидерланд, Шинэ Зеланд Улсын гүйгчид оролцсон юм. Бамбарыг буухиалах аялал 54 хоног өрнөж, өнөөдөр Сүхбаатарын талбайд бариаллаа. Хаалтын үйл ажиллагаанд Биеийн тамир, спортын Улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд нар оролцов.

Хаалтын арга хэмжээний үеэр Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд “1995 онд манай улсын төлөөлөл энэхүү олон улсын байгууллагад элсэж, хоёр жил тутамд нэг удаа энхийн гүйлтийг зохион байгуулж ирсэн. Гүйлтийн зохион байгуулалт олон улсын чанартай, улс орон дамжиж явдаг байсан бол энэ жил цар тахалтай холбоотойгоор улс дотроо буюу бүх аймаг, сумдыг хамарсан. Тавдугаар сарын 14-нд Д.Сүхбаатарын талбайгаас үдэж, үүнээс хойш 50 гаруй хоног Монгол Улсын нутаг дэвсгэрээр гүйж, өнөөдөр бариандаа ирж байна. Гүйлтийг иргэд идэвхийлэн дэмжиж, хүүхдүүд 400 гаруй шүлэг, уран зураг ирүүлсэн. Тэдний уран зургаар өнөөдөр мөн үзэсгэлэн гаргаж, нийтэд толилуулж байна. Нийслэлийн зүгээс энэхүү гүйлтийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй” гэлээ.
.jpg)
| “ЭВИЙН ӨРГӨӨ-ЭНХИЙН ГҮЙЛТ 2022” ӨНДӨРЛӨЛӨӨ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |