Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын эцсээс Хар хошуу хүртэл 4.7км автозамын ажил 50 хувьтай үргэлжилж байна. Энэхүү замын ажлыг дотоодын аж ахуй нэгж болох “Таны Зам” ХХК гүйцэтгэж байгаа аж.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ “Баянзүрх дүүргийн алслагдсан хороо Гачуурт иргэдийн зүгээс хамгийн их санал дэвшүүлсэн зүйл бол энэ 4.7 км авто зам байсан. Үүнийг миний бие шийдвэрлэж, улсын төсөвт суулгаж чадсанд иргэд баяртай байгаа. Тиймээс гүйцэтгэгч компанийн хамт олон дотоодын компани, залуу хамт олон учраас илүү сэтгэл гаргаж чанартай гүйцэтгэх тал дээр анхаарч ажиллаарай. Шаардлагатай санал хүсэлт, шийдвэрлэх зүйлс байвал эргэх холбоотой ажиллах хэрэгтэй” гэлээ.

Мөн гүйцэтгэгч компанийн зүгээс жижиг саад бэрхшээл байгаа ч техник, хүн хүчээ нэмж аравдугаар сарын 15-н гэхэд хүлээлгэж өгнө гэдгээ хэллээ.
Гачууртын эцсээс Хар хошуу хүртэл хийгдэж буй тус замын хувьд 4.7км урттай, 7м өргөнтэй, явган зам, дугуйн зам, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдэж өгсөн юм. Уг зам ашиглалтад орсноор тус хорооны иргэдийн газрын үнэлгээ нэмэгдэхээс гадна, амьдрахад таатай орчин, нөхцөл бүрдэх юм.
| Гачууртын эцсээс Хар хошуу хүртэлх автозамын ажил 50 хувьтай байна |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |