ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өгссөн юм.
Тэрбээр “Тээврийн цагдаагийн албанаас баяр наадмын үеэр ямар хязгаарлалт, зохицуулалтыг хийх талаарх мэдээллүүдийг цахим хуудсандаа байршуулсан. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэд аль болох хувийн автомашинаас татгалзаж нийтийн тээврээр үйлчлүүлээрэй гэж зөвлөмөөр байна. Хүн амын өсөлт, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн зэрэг тодорхой асуудлууд нөлөөлж байгаа.
Энэ жилийн тухайд баяр наадмын үеэр улс орон даяар цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Гэхдээ үүний цаана хэрэг мөрдөн шалгах ажиллагаа, дуудлага хүлээн авах ажлыг орхигдуулалгүй ажиллах болно.
Мөн Улаанбаатар хотын иргэд баяр наадмын өдрүүдээр Туул голын эрэг рүү их явдаг. Иргэдийн ихээр зорчдог газарт эргүүл гаргаж ажиллана. Баяр наадмын өдрүүдэд гэмт хэргийн зөрчилгүй, аюулгүй байдлаа хангаж амрах нь чухал. Тиймээс иргэдийн анхаарал, болгоомжтой аялж, амрахыг уриалж байна” гэлээ.
| Б.БААТАРХҮҮ: Баяр наадмын өдрүүдэд иргэд аюулгүй байдлаа хангаж баярлах нь чухал |
|