Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий Газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын хэлтсийн дарга хурандаа Т.Лхагвадорж баяр наадмын үеэр ямар зохион байгуулалттай ажиллах талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Үндэсний баяр наадмын хөтөлбөрийн дагуу долдугаар сарын 7-13-ныг дуустал цагдаагийн байгууллага нийтийг хамарсан соёл урлагийн арга хэмжээ, хурдан морины уралдааны үеэр цагдаагийн алба хаагчид хамгаалалтад гарна. Энэ хүрээнд долдугаар сарын 9-14-ний өдөр цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллах юм. Эдгээр өдөр 3600 орчим алба хаагч хамгаалалт зохицуулалтад бүрэн ажиллана.
Хэв журам хамгааллын чиглэлээр:
-
Явган эргүүл
-
Хөдөлгөөнт болон машин эргүүл
-
Завьт эрүүл
-
Морьт эргүүлийн зохион байгуулалттайгаар ажиллана.
Баяр наадам олон хоног үргэлжлэх учраас орон нутаг руу чиглэсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гол төлөвлөлтийг хийж бэлтгэл ажлыг хангаж байгаа" гэв.
| Т.ЛХАГВАДОРЖ: Баяр наадмын үеэр 3600 орчим цагдаагийн алба хаагч хамгаалалтад ажиллана |
|