• Өнөөдөр 2025-06-02

ЗУРХАЙЧ Л.ТЭРБИШ АРДЫН БАГШ ЦОЛ ХҮРТЛЭЭ

2022-07-07,   474

    Шинжлэх ухааны доктор професоор зурхайч Л.Тэрбиш Ардын багш цол хүртлээ.
 
     Тодруулбал, Монгол цаг тооны төгс буянт зурхайн аргыг сэргээн хөгжүүлж, монголчуудын одон зурхайн уламжлалт мэдлэгийг хадгалах, цаашид хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, орчин цагийн боловсролын салбарт уламжлалт одон зурхайн тооцооллын сургалт судалгааны арга зүй, төвөд хэлний утга зохиолын орчуулга, тайлбар үйлдэх аргыг шинэчлэн нэвтрүүлж, хойч үедээ уламжлуулан сургасан бодит үр дүн, мэргэжилтэй эх бичиг судлаачдыг бэлтгэх үйлсэд оруулсан хүч хөдөлмөр, багш оюутан судлаачдын сургалт судалгааны их хэрэглэгдэхүүнүүдээр хангасан, хичээл зүтгэл, Монгол хийгээд Төвөд судлалд оруулсан хувь нэмэр, өнөө цагт монгол цаг тооны бичгийг зохион ард олны өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглээний эргэлтэд оруулсан зэргийг нь өндрөөр үнэлэн Монгол Улсын Үндэсний их сургуулийн ахмад багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор профессор, гавьяат багш Л.Тэрбишд Ардын багш цол хүртээлээ.

ЗУРХАЙЧ Л.ТЭРБИШ АРДЫН БАГШ ЦОЛ ХҮРТЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188