2022 оны эхний зургадугаар сард Монгол Улс импортоор нийт 3948.1 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 оны мөн үетэй харьцуулахад 686.9 сая ам.доллараар буюу 21.1 хувиар өссөн байна.
Импортын өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 87.4 сая ам.доллараар, эрдэс бүтээгдэхүүн 325.5 сая ам.доллараар, машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 27.9 сая ам.доллараар, хуванцар болон түүгээр хийсэн зүйлс; хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт 45.6 сая ам.доллараар зэрэг 16 хэсгийн барааны импорт өсч бусад таван хэсгийн барааны импорт буурсан байна. Үүнд, ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 49.7 сая ам.доллараар; авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 87.1 сая ам.доллараар тус тус буурчээ.
Эрдэс бүтээгдэхүүний импортын 87.3 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. Нефтийн бүтээгдэхүүний импортын биет хэмжээ 29.8 мян.тонноор , үнийн дүн нь 306.5 сая ам.доллараартус тус өссөн байна. Нэг тонны импортын хилийн дундаж үнэ 549.9 ам.доллараас 885.2 ам.доллар болж өссөн байна. Үүнд, автобензины импортын дундаж үнэ 562.6 ам.доллараас 830.4 ам.доллар хүртэл өсчээ. Дизель түлшний импорт биет хэмжээ 60.5 мян.тонноор буурч, үнийн дүн 131.4 сая ам.доллараар, дундаж үнэ нь 367.4 ам.доллараар тус тус өссөн байна.
| Монгол Улс эхний зургаан сарын байдлаар нийт 3948.1 сая ам.долларын бараа, түүхийн эд импортолжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |