Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадмын хүүхдийн барилдаанд барилдах бөхчүүдийг 2022 оны долдугаар сарын 7-9-ний өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд Монголын Хүүхдийн ордонд бүртгэж байна. Хүүхдийн барилдаанд 2006 оны нэгдүгээр сарын 01-нээс хойш төрсөн хүүхдүүд барилдана.
Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх авах насанд хүрсэн хүүхдүүд иргэний үнэмлэхтэйгээ, хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөртэй, өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.
| Хүүхдийн барилдааны бүртгэл өнөөдрөөс эхэллээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |