АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг/USAID/ -ын санхүүжилтээр хоёр жилийн хугацаанд хэрэгжих "Engendering Industries Program" хөтөлбөрийн хүрээнд өөрчлөлтийн менежментийн мэргэжилтнүүд болох Жасмин Боэм, Көрстөн Клоппер нар долдугаар сарын 4-14-ний өдрийг хүртэл УСУГ-т ажиллаж байна.
Эрэгтэйчүүд зонхилсон үйлдвэрлэлийн салбарт "Жендерийн тэгш байдлыг хангах" тухай сургалтыг ажилтнууд болон байгууллагын удирдлагын багт зориулан зохион байгуулж, тус байгууллагаас гаргасан судалгааны тайланг танилцуулав. Уг хөтөлбөрийн хүрээнд УСУГ-аас Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Насантогтох, Инженерийн бодлогын хэлтсийн Төслийн инженер Г.Мөнгөнцоож, Захиргаа удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн Н.Байгальмаа нар 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн дадлагажуулах болон АНУ-ын Жоржтауны Их Сургуулийн "Жендерийн тэгш байдлыг хангах манлайллын хөтөлбөр"-т хамрагдаад байгаа аж.
Тус хөтөлбөрийн хүрээнд ундны усны эх үүсвэр, гэр хорооллын ус хангамж, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцжээ.
УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР
| УСУГ-ын ажилчид жендерийн тэгш байдлын сургалтад хамрагджээ |
|