Баяр наадмыг амттай хорхоггүйгээр төсөөлөхийг аргагүй билээ. Тэгвэл амттай хорхог, жимбий хийх жорыг хүргэж байна. Үндэсний их баяр наадмын амралтаараа найз нөхөд, гэр бүлдээ хорхог хийж өгч дайлаарай.
Хийх арга: Махыг жижиглэн эвдэж, цул махыг хэрчиж бэлтгэнэ. Хорхог хийхэд дотор нь хийх чулуугаар халуун галд үйрэхгүй, усанд идэгдэж хурц үзүүргүй, молцгор болсон нягт чулуу сонгон авна. Ингэж сонгож бэлтгэсэн чулууг аргал эсвэл түлээний модтой хольж үелж өрөөд галлаж халаана.
Хэрчиж жижиглэсэн махыг том төмөр торхонд хийж багахан ус хийгээд улайссан чулуунаас авч дээрээс нь үелэн хийнэ. Мах, халуун чулууг ингэж ээлжлэн хийсээр бүх махыг хийж дуусаад савыг таглана. Мөн давс, сонгино, саримс төмс лууван зэрэг ногоог тохирох хэмжээгээр хийж амтална.
Савны тагийг завсраар нь яльгүй уур гарч байхаар хийхгүй бол аюул ихтэй байдаг. Махыг жигд болгохын тулд савтай хорхгийг сэгсрэх, өнхрүүлэх зэргээр хөдөлгөнө.
Үүний дараа цог дээр тавьж халуун нурмаар манаж нэг хэсэг хугацаанд байлгаад тагийг онгойлгож махыг гаргана. Зарим газар хорхгийн чанарыг сайжруулах зорилгоор архи нэмж хийх тал бий. Гэвч спирт түргэн уурших тул хорхогийг гаргах хооронд ууршиж арилдаг учраас энэ нь ач холбогдол багатай. Хорхогийн халуун чулууг гартаа атгах үнэрийг авах нь хий ядаргаа, тустай гэдэг.
Хийх арга: Хонины гүзээг угааж цэвэрлэнэ. Хонины ястай махыг жижиглэж бэлтгэнэ. Чулууг улайстал халаана. Гүзээндээ мах чулуу, мах чулуу гэсэн дарааллаар хийж давс, хар чинжүү (перец), лаврын навч, хүнсний ногоонуудыг хийж дээрээс нь 500 гр ус нэмж амсрыг гараараа хумин барьж, чулууг гүзээнд наалдуулахгүйн тулд нааш цааш хөдөлгөнө. Гүзээний хорхгийн хийг гаргаж амсрыг утсаар сайтар бооно. Гүзээтэйгээ халуун усанд хийж 60 минут орчим зөөлөн гал дээр чанаж болгоно.
| ТАНИЛЦ: Амттай хорхог хийх жор |
|
Б.Хорлоодой “Улаанбаатар их дуулга”-аас хүрэл медаль хүртэв
2026-06-19 19:31:08
Б.Сүхбат “Улаанбаатар их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ
2026-06-19 19:24:08
Б.Сүхбат, К.Ёолк, Б.Хорлоодой нар хүрэл медалийн төлөө барилдана
2026-06-19 15:09:40
Гар дээр сунайлтын тамирчид олон улсын тэмцээнээс 5 алт, 3 мөнгө, 2 хүрэл хүртжээ
2026-06-19 14:46:38
Б.Сүхбат шөвгийн дөрөвт Нагаяама аваргатай барилдана
2026-06-19 13:49:09
Б.Эрхэмбаяр, Т.Ариунзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2026-06-19 13:28:01
ЭМГЭНЭЛ:ДОРЖ-ЮНДЭНГИЙН БОЛДХУЯГ
2026-06-19 13:24:48
Б.Сүхбат, Т.Түвшинжаргал нар хэсгийн аваргын төлөө барилдана
2026-06-19 12:37:41
“BAKI CUP CHAMPIONSHIP-2026” гольфын тэмцээн боллоо
2026-06-19 10:53:08
Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар их дуулгын эхний ялалтаа авлаа
2026-06-19 10:11:24
Б.Шинэбаяр "WT President’s Cup-Oceania 2026” –аас хүрэл медаль хүртэв
2026-06-19 09:12:17
ДУУЧИН Д.ДҮЙНХЭРЖАВ: Монголынхоо алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлээс дуулж, пянз гаргах мөрөөдлөө биелүүллээ
2026-06-19 09:12:04
“Богд Банк”, МҮОХ-ны "TOP PARTNER” түнш боллоо
2026-06-19 09:03:52
П.Энхманлай “Тунис-2026 Гран при” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-06-19 08:16:41
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-06-19 07:00:28
М.СОНДОР, М.ҮЖИНГОО: ТОМ БОЛООД ДЭЭД ЛИГИЙН ТАМИРЧИД БОЛНО
2026-06-19 07:00:00
АЛБАН ТУШААЛЫН ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ГЭХ ХЭРГЭЭР АТГ-Т ШАЛГУУЛЖ БУЙ ХОТЫН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Ч.ТӨГСДЭЛГЭР ГЭЖ ХЭН БЭ
2026-06-19 07:00:00
“УЛААНБААТАР-2026” ИХ ДУУЛГЫН СУГАЛААНЫ ОНООЛТ ГАРЛАА
2026-06-19 07:00:00
ХӨЛ БӨМБӨГИЙН ДОМГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ ЛИОНЕЛЬ МЕССИ
2026-06-19 07:00:00
ХҮНИЙ АМИНД ХҮРЧ БАЙСАН ЭТГЭЭД СЭТГЭЦИЙН ЭМНЭЛЭГТ ЭМЧЛҮҮЛЖ БАЙХДАА ТАНИЛЦСАН ЭМЭГТЭЙГЭЭ ХАРДАЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2026-06-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |