Үндэсний их баяр наадам хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Энэ өдөр бид үндэсний дээл хувцсаараа гоёцгоож баяр наадмаа үздэг билээ. Сүүлийн жилүүдэд дээл илүү чөлөөт загвартай болж даашинз, хүрэм хантааз гээд өдөр тутамдаа өмсөхөд тохиромжтой болгон загварыг нь гаргаж байна. Тэгвэл Монгол Улсын олон ястны хувцасны онцлог, төрлийн танилцуулж байна.
Халхчуудын эрэгтэй дээл нь цомбон буюу дэлбэн хэлбэрийн нударгатай. Нударга нь манжийн дарлалын үеэс орж ирсэн гэдэг. Өмнө нь хаз маягийн ханцуйвчийг хэрэглэж байсан байна. Дээлнийхээ гадуур ууж буюу хүрмийг өмсдөг. Улирлаас шалтгаалж малгайны загвар өөрчлөгддөг. Малгайны сампин нь улаан болоод цэнхэр залаатай. Мөн хэт утга, аяны уут, хөөргөний даалин эр хүний гангараа юм. Эрт дээр үеэс хөөргө, гаанс, тамхины уутыг хэрэглэж ирсэн.
Халх эмэгтэйн дээлний түнтгэр мөр нь манжийн дарлалын үеэс улбаатай. Тэд дэргэр үстэй байдаг. Үүнийг эхлээд өөрсдийн үсээр хийдэг байсан ч арчлахад хэцүү учраас ямар нэгэн малын үс ноосоор хийдэг болжээ. Халх эмэгтэйн гоёл чимэглэл нь дээл (цэгдэг), уужнаас гадна толгойн боолт, гуу, хавчаараас бүрддэг. Толгойн боолт нь оройн тав хэсэгтээ онгорхой байвал харц, битүү хорол хээтэй байвал хатан хүнийх гэж ялгана. Толгойн боолт нь 5-6 кг байдаг байна.

Баяд эрэгтэйчүүд хар өнгийн хэрвээтэй дээлийг өмсдөг. Тэд улаан өнгийг эрхэмлэдэг учраас шаазгай гэгддэг малгайг хэрэглэдэг. Уул усныхаа шүтлэгээр, Чандмань уулынхаа оройг бэлгэдэж улаан малгайг хэрэглэх болжээ.
Баяд эмэгтэйчүүд нөхөрт гарахдаа улаан өнгийн гуталтай, улаан дээл, улаан алчуурыг зүүдэг байна. Эмэгтэйчүүдийнх нь хувцас ууж, цэгдэг гэсэн хэсгээс бүрдэнэ. Онцлог нь мөрөө тойрсон цагаан өнгийн зах хэлбэрийн даавууг хэрэглэдэг. Энэ нь захыг орлож, цэвэр үзэмжтэй байх, эхийн цагаан сүүг бэлгэдсэн юм. Мөн цагаан өнгөөр ханцуйгаа эмждэг байна. Дээр үед нударгагүй дээл хэрэглэдэг байсан бол одоо цомбон хэлбэрийн нударгатай дээл өмсдөг. Үсний гэрнээсээ эрвээхэй маягийн тохиг зүүж өгч, үүнээс гурав буюу таван өнгийн цацгийг унжуулдаг байна. Ташааны бэлнээс таван өнгийн алчуурыг унжуулдаг. Энэ нь олон байх тусмаа эмэгтэй хүний бэл бэнчнийг харуулдаг аж. Дээлний ууж нь өргөн, өнгө өнгийн эмжээрээр эмжигдсэн байдаг.

Эрэгтэй дээл нь хар хэрвээтэй, хоёр талаараа оноотой, оноог нь хэрвээлж эмжиж өгснөөрөө бусад дээлнээс онцлог байдаг. Нударга нь нэлээд том. Малгай нь ерөнхийдөө дуулга хэлбэртэй.
Эмэгтэйчүүдийн дээлний суга нь 16-17 см өргөн аж. Ташаанаасаа гурав эсвэл таван өнгийн алчуурыг унжуулсан байдаг. Үсний гэрнийхээ дороос хүнд хүчир гоёл байхгүй хэр нь бэлгэдлийн шинжтэй зангидаад, цацаг унжуулдаг. Малгай нь тоорцог хэлбэрийн хоёр талруугаа чихээ буулгаж өгдөг. Мөнгөн эдлэл чимэглэлийг зургаан талд нь хатган өгч, дээлний захыг тойруулсан цагаан захтай, дотуураа нимгэн улаан өнгөөр эмжсэн цагаан захтай.

Эрэгтэйчүүдийнх нь дээлний энгэр гурван өнгөөр хийгдсэн байдаг. Маш их зовлон үзсэн ард түмэн учраас үүнийг бэлгэдэж, дундах нь хар буюу зовлон, дээдэх нь цагаан буюу зовлонг дахин үзэхгүй байх, доодох нь улаан буюу цусыг бэлгэджээ. Мөн ханцуйг нь хар өнгөөр эмждэг байна.
Эмэгтэй дээлний ханцуй нь нарийнхан, нударгагүй, цацаг нь улаан хэлбэрийн байдаг. Уужгүй, нэгэн цул байдлаар хийгдсэн дээл юм. Тэдний малгай нартай холбогддог гэдэг учраас нарны цацрагийг бэлгэдэн, улаан цацагтай аж. Хормой нь дэрвэгэр маягийн хуниастай, цагаан өнгийн захтай, ерөнхийдөө бараан өнгийн дээл өмсдөг байна.

Дархад дээлний энгэр нь маш том хар хэрвээтэй, зах нь давхар эмжээрүүдтэй. Хормойных нь урд тал нь оодон, хойд тал нь сууж өгсөн байдаг. Тэд Хангай газар нутагладаг учраас салхинаас сэргийлж хойшоо суусан дээлийг өмсдөг аж.

Казахууд лалын шашинтай учраас хувцас нь шашны зан үйлтэй нэвт холбоотой. Казах эрэгтэй хар өнгийн,том хүрэм маягийн хувцсыг өмсдөг. Өмд нь казах хээ угалзтай байдаг.
Казах эмэгтэйчүүд дэрвэгэр хормойтой цагаан, шар өнгийн нилэмгэр хувцсыг өмсдөг. Гадуураа уужтай, ууж нь усан долгион маягийн хээгээр хүрээлүүлсэн байдаг. Алчуурын доторх тойруул маягийн толгой бүрхсэн даавуу нь эмэгтэй хүнийг илтгэдэг. Эрүүнээс доош унжсан хэсэг нь улаан өнгөтэй байвал гэрлэсэн, шар өнгөтэй байвал гэрлээгүйг илтгэдэг. Ислам шашны дагуу эмэгтэйчүүд нь үс гэзгээ алчуураар далдалдаг. Тэд элдэв янзын гоёл чимэглэл хэрэглэдэггүй. Харин том алчуур зүүдэг байна.

| Монгол дээлний онцлог, загвар хийц |
|
Элчин сайд У.Нямхүү, Францын Сенатын гишүүн Ф.Мүеэ уулзлаа
2026-05-02 13:20:54
2026-05-02 12:54:02
Э.Цэндбаатар “WBC” холбооны бүсний эзэн боллоо
2026-05-02 12:31:34
2026-05-02 09:24:49
2026-05-02 09:10:00
Оюутны үндэсний бөхийн улсын аварга өндөрлөв
2026-05-02 09:03:24
Т.Ариунзаяа “Душанбэ-2026” их дуулгын мөнгөн медальтан боллоо
2026-05-02 08:53:05
М.Нандин-Эрдэнэ “Душанбэ-2026” их дуулгаас хүрэл медаль хүртэв
2026-05-02 08:45:48
Ж.Анударь “Душанбэ-2026” их дуулгын хошой аварга боллоо
2026-05-02 08:42:08
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-05-02 07:00:45
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-02 07:00:00
УРЛАГТ МАНДСАН Б.НАРАНСОЛОНГО
2026-05-02 07:00:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-05-02 07:00:00
2026-05-02 07:00:00
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-05-02 07:00:00
2026-05-01 14:30:00
Олон улсын таеквондо-гийн 31 дэх удаагийн улсын аварга эхэллээ
2026-05-01 13:49:26
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 13:00:44
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 09:47:50
ХОВОР ДҮР, ХОСГҮЙ АВЬЯАСЫН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-01 08:26:07
Ү.ХҮРЭЛБААТАР: “Би үнэний дуу хоолой” гэж хэлэх чадамжтай байж нийгмийг удирдаж, зална шүү дээ
2026-05-01 07:58:57
"ИППОН ДОЖО"-гийн эцэг, эхийн зөвлөл улсын аварга багууд бэлэг гардуулав
2026-05-01 07:10:00
ӨСГӨХ БОЛОМЖГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ӨЛГИЙТЭЙ ХҮҮХДЭЭ ОРЦОНД ХАЯСАН 21 НАСТАЙ ЭЭЖИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
2026-05-01 07:04:33
ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАЖ, БҮТЭЭЛ ТӨРҮҮЛДЭГ СЭТГҮҮЛЧДИЙН АЖЛЫН ШИРЭЭ
2026-05-01 07:00:00
Н.НАРАНБААТАР: ХУЛГАЙ ХИЙХ ВИЙ ГЭЖ ХИЙ ХАРДААД ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХОЙШЛУУЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ
2026-05-01 07:00:00
СПОРТ, ОЛИМПЫН “ВИКИПЕДИА” ОТТО АХ
2026-05-01 07:00:00
ТАНИЛЦ: Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХУДУУДЫН Х.БАТТУЛГА ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ААЛЗНЫ ТОР МЭТ БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭ
2026-05-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |