Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2022 оны долдугаар сарын 06-ны өдөр болж, барилгын салбарт мөрдөж буй стандарт норм дүрмийг шинэчлэх, хэрэгжилтийг сайжруулах тухай хэлэлцлээ.
Нийслэлийн хэмжээнд барилга барьж эхлэхээс ашиглалтад өгөх хүртэлх хугацаанд нийтдээ 33 хууль, 26 дүрэм, 86 стандарт мөрдөгдөж байна. Харин нийслэлийн нутгийн захиргааны байгууллага үйл ажиллагаандаа 702 стандарт, 619 норм, дүрэм, 57 журмыг мөрдөж ажиллаж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын холбогдох ажилтнуудаас нийтдээ 219 стандарт, 80 барилгын норм, дүрмийг шинэчлэх, 39 стандартыг шинээр боловсруулах санал гарчээ. Саналуудыг нэгтгэн хянаж, 86 үндэсний стандарт, барилгын 80 норм, дүрмийг шинэчлэн боловсруулахаар Стандарт хэмжилзүйн газар, Барилгын хөгжлийн төвд саналаа хүргүүлжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд иргэдийн амьдрах орчны аюулгүй байдал алдагдсан 4700 орчим байршил байгаагаас нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарц, хүүхдийн тоглоомын талбай, СӨХ-дын эзэмшил газар зэрэг байршлууд давамгайлж байгаа аж. Асуудлыг шийдвэрлэхийн тулд Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгамдаж буйг Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам тодотгов.
Нөгөөтээгүүр, барилга байгууламж, зураг төслийн чанарыг дээшлүүлэх, бүтээн байгуулалтын ажлын хяналтыг сайжруулах, тохижилт бүтээн байгуулалтын зураг төслийг нийслэлийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөх зэрэг саналыг мөн хэлж байлаа.
| Барилгын салбарт мөрдөж буй стандарт, норм дүрмийн шинэчлэх асуудлыг хэлэлцлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |