Хөвсгөлд далайд аялалд гардаг Сүхбаатар хөлөг онгоцыг үйлчилгээнд ашиглахыг хориглож, зөвлөмж хүргүүлсэн талаар мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэгвэл энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Т.Балжиннямаас тодрууллаа.
Тэрбээр “Болзошгүй эрсдэл, ослоос урьдчилан сэргийлэх, тээврийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаатай хамтран Хөвсгөл аймаг, Архангай аймгийн МХЕГ холбогдох байцаагчид Хөвсгөл, Архангай, Өгий нуурт усан замын тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн. Сүхбаатар хөлөг онгоцны хувьд үйл ажиллагаа засаж, сайжруулах тухай нийт 14 заалттай зөвлөмж өгсөн. 14 заалтаас жишээ татвал “Усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсны дараа хөвөлтөд гарах” гэж байгаа. Сүхбаатар хөлөг онгоцны зөвшөөрлийн хугацаа дууссан учраас зөвшөөрлөө авсны дараа хөвөлтөд гарах зөвлөмжийг өгсөн. Мөн энэ завь ачааны зориулалттай байсан ч суудлын хөлөг онгоц болгочихсон. Тиймээс зорчих иргэдийн аюулгүй байдал, өөрөөр хэлбэл аврах онгоцны тоо хүрэлцээгүй, аврагч усчин тоогоороо ажиллаагүй. Ингээд нийт 14 заалттай зөвлөмжийг хэрэгжүүлээд дараа нь далайд гарч болно гэсэн утгатай зөвлөмж өгсөн. Тэрнээс биш газар дээр нь лац тавьж үйл ажиллагааг нь зогсоогоогүй” гэв.

| МХЕГ Т.БАЛЖИННЯМ: Сүхбаатар хөлөг онгоцны зөвшөөрлийн хугацаа дууссан |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |