Өчигдөр буюу долдугаар сарын 4-нд Баянзүрх дүүргийн 26-р хороо Маршалын гүүрний зүүн талд бургаснаас эмэгтэй хүн зүүгдсэн байна гэх дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүлэг очиход Дархан-Уул аймгийн харьяат 19 настай эмэгтэй Ц нь ус руу орсон газраасаа 200 метр зайд урсаж, Маршалын гүүрний зүүн талаас дээш нэг км газарт Туул голд мөчирнөөс зүүгдсэн байсныг олс ашиглан гарган авлаа. Тухайн иргэний биеийн байдал бага зэрэг осгосон байдалтай байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн хүлээн авахад хүлээлгэн өгсөн байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид зургадугаар сарын 10-наас Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу өдөр бүр завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж буй. Энэ хугацаанд усанд живж осолдох эрсдэлтэй байсан 36 иргэний амийг авран хамгаалж ажилласан.
Иргэд баяр амралтын өдрүүдээр аялж зугаалахдаа:
| Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |