Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу долдугаар сарын 4-ний өдрийн 13:36 цагт “Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрны гадна байсан автомашинаа алдчихлаа” гэсэн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалган иргэн Д-ийн эзэмшлийн “Ford” маркийн автомашиныг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 17 настай, эрэгтэй Д авч явсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
| Автомашин хулгайлсан 17 настай Д-г баривчилжээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |