Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдааны төгсгөлд Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хийв.
Тэрбээр танилцуулгадаа, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд шилжүүлснийг дурдаад Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.1.1 дэх заалтын дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусгасан. Мөн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдэд орсон өөрчлөлтийг холбогдох төслүүдэд нэмэхийн зэрэгцээ төслийн зүйл, хэсэг, заалт хасагдаж, өөрчлөгдсөнтэй холбогдуулан эшлэл, дугааруудыг нийцүүлэн өөрчилсөн. Төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр хууль зүйн техникийн болон найруулгын шинжтэй зарим засваруудыг хийснийг дурдаж байлаа.
Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасныг үндэслэн зарчмын зөрүүтэй хоёр санал бэлтгэсэн. Засгийн газрын бүрэн эрхэд төрийн өмчит паркийн газрын асуудлыг шийдвэрлэх гэсэн заалт байсан. Энэ нь Газрын тухай хуультай зөрчилдөх учраас хасах санал оруулсныг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр дэмжигдээгүй тул үүнийг гуравны хоёроор хасахаар дахин санал оруулж байна. Засгийн газраас газар эзэмшүүлж, ашиглуулах асуудлыг шийдвэрлэдэггүй бөгөөд тусгай хэрэгцээнд авах, гаргах асуудлыг шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нарийвчилсан харилцааг Үйлдвэрлэл, технологийн паркийн хуулийн төсөлд хэвээр үлдээж, харин түдгэлзүүлэх үндэслэлдээ уг хэвээр үлдээсэн заалтаа эшилж оруулах саналыг гуравны хоёроор гаргаж байгаа талаар Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасныг үндэслэн Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал, хураалт явуулсан. Ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй хоёр саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь тус тус дэмжлээ.
Үргэлжлүүлэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах саналын томьёолол чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэн боловсруулсан дөрвөн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт асууж, санал гаргасангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг гаргахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.
Ингээд дээрх хуулийн төслүүдийн эцсийн болон анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулга, санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир чуулганы нэгдсэн хуралдаанд тус тус танилцуулахаар болов.
| Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ |
|
Элчин сайд У.Нямхүү, Францын Сенатын гишүүн Ф.Мүеэ уулзлаа
2026-05-02 13:20:54
2026-05-02 12:54:02
Э.Цэндбаатар “WBC” холбооны бүсний эзэн боллоо
2026-05-02 12:31:34
2026-05-02 09:24:49
2026-05-02 09:10:00
Оюутны үндэсний бөхийн улсын аварга өндөрлөв
2026-05-02 09:03:24
Т.Ариунзаяа “Душанбэ-2026” их дуулгын мөнгөн медальтан боллоо
2026-05-02 08:53:05
М.Нандин-Эрдэнэ “Душанбэ-2026” их дуулгаас хүрэл медаль хүртэв
2026-05-02 08:45:48
Ж.Анударь “Душанбэ-2026” их дуулгын хошой аварга боллоо
2026-05-02 08:42:08
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-05-02 07:00:45
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-02 07:00:00
УРЛАГТ МАНДСАН Б.НАРАНСОЛОНГО
2026-05-02 07:00:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-05-02 07:00:00
2026-05-02 07:00:00
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-05-02 07:00:00
2026-05-01 14:30:00
Олон улсын таеквондо-гийн 31 дэх удаагийн улсын аварга эхэллээ
2026-05-01 13:49:26
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 13:00:44
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 09:47:50
ХОВОР ДҮР, ХОСГҮЙ АВЬЯАСЫН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-01 08:26:07
Ү.ХҮРЭЛБААТАР: “Би үнэний дуу хоолой” гэж хэлэх чадамжтай байж нийгмийг удирдаж, зална шүү дээ
2026-05-01 07:58:57
"ИППОН ДОЖО"-гийн эцэг, эхийн зөвлөл улсын аварга багууд бэлэг гардуулав
2026-05-01 07:10:00
ӨСГӨХ БОЛОМЖГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ӨЛГИЙТЭЙ ХҮҮХДЭЭ ОРЦОНД ХАЯСАН 21 НАСТАЙ ЭЭЖИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
2026-05-01 07:04:33
ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАЖ, БҮТЭЭЛ ТӨРҮҮЛДЭГ СЭТГҮҮЛЧДИЙН АЖЛЫН ШИРЭЭ
2026-05-01 07:00:00
Н.НАРАНБААТАР: ХУЛГАЙ ХИЙХ ВИЙ ГЭЖ ХИЙ ХАРДААД ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХОЙШЛУУЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ
2026-05-01 07:00:00
СПОРТ, ОЛИМПЫН “ВИКИПЕДИА” ОТТО АХ
2026-05-01 07:00:00
ТАНИЛЦ: Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХУДУУДЫН Х.БАТТУЛГА ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ААЛЗНЫ ТОР МЭТ БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭ
2026-05-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |