Монголын сувилагчдын нийгэмлэгээс олон улсын сувилагчдын өдрийн тохиолдуулан энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр “Сувилагчид ээлтэй Монгол” сувилахуйн үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулсан. "Сувилагчид ээлтэй Монгол" сувилахуйн үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн нар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт гардуулан өглөө. Мөн уг зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Улсын Их Хурлын гишүүд, нийслэл, орон нутгийн удирдлагуудад хүргүүлсэн байна.
“Сувилагчид ээлтэй Монгол” сувилахуйн үндэсний чуулганд нийслэл болон 21 аймгийн сувилагчдын төлөөлөл болсон 800 гаруй сувилагч оролцож, өөрсдийн эрх ашгийг хамгаалах, сувилагчийн мэргэжлийн үнэ цэнийг алдаршуулах зэрэг асуудлыг хөндөн хэлэлцэж, ийнхүү зөвлөмж гаргажээ.
Монгол Улс сувилагчийн хомсдолд орж байгаа энэ цаг үед шийдвэр гаргах бүх түвшинд оновчтой бодлого хэрэгжүүлж, сувилагч мэргэжилтнийг дэмжиж ажиллах шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн онцлон тэмдэглэлээ. Уг зөвлөмжид сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, сувилахуйн боловсролыг сайжруулах, сувилахуйн нийгмийн асуудал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн үндсэн гурван асуудлын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай 32 асуудлыг тусгасан байна.
| “Сувилагчид ээлтэй Монгол” сувилахуйн үндэсний чуулганаас гаргасан зөвлөмжийг УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулан өглөө |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |