Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий урилгаар Сингапур Улсад 2022 оны долдугаар сарын 6-9-ний өдөр албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд 11 жилийн дараа Сингапур Улсад хэрэгжиж буй айлчлал юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Сингапур Улсын Ерөнхийлөгч Халима Яакобт бараалхан, Сингапурын Харилцаа холбоо, мэдээллийн сайд Жозефин Тео-той уулзана. Мөн Сингапурын Хамтын ажиллагааны байгууллага, Хуримтлалын төв сан, Орон сууц, хөгжлийн зөвлөл, “Темасек” олон улсын сан, Сингапурын Үндэсний их сургуульд тус тус зочилж, эдгээр байгууллагын удирдлагатай уулзахаар төлөвлөж байна.
Энэхүү айлчлал нь АСЕАН-ы гишүүн, Зүүн өмнөд Азийн нөлөө бүхий Сингапур Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах болно.
Түүнчлэн, Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, төрийн албаны шинэчлэл, цахим засаглалыг хөгжүүлэх, хот төлөвлөлт, мэдээллийн технологи, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлд Сингапур Улсын сайн туршлагыг судалж, Монгол Улсад нутагшуулах талаар тодорхой тохиролцоонд хүрч, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичиг байгуулахыг зорьж байна.
| Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсад албан ёсны айлчлал хийнэ |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |