Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа “Хилийн чанад дах монголчуудын нэгдсэн чуулга” уулзалтыг Улаанбаатар хотноо энэ сарын 3-6-ны өдөр зохион байгуулж байна. Энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд “ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛ” IV чуулган өнөөдөр Гадаад харилцааны яаман дээр боллоо.
Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 200 гаран иргэд ирж оролцож байгаа бөгөөд энэ өдөр “Хилийн чанад дахь монголчууд” НҮТББ-ын тайлан төлөвлөгөөг хэлэлцэж, салбар хороодын танилцуулга, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танхимаар болон цахим хэлбэрээр илтгэлүүд тавигдаж, дэвшүүлсэн асуудлуудаар дүгнэлт хэлэлцүүлэг явагдаж байна.
Мөн энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газар, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Гадаадын иргэн харъяатын газрууд зэрэг төрийн байгууллагууд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээлэл, лавлагаа өгч, иргэдийн зарим үйлчилгээг хүргэж ажиллаж байна.
“Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” маргааш төрийн ордонд үргэлжилнэ.
| “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” чуулган болж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |