Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 703 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 448 дуудлага мэдээлэл ирсэн байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Орон нутагт:
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодох зөрчил түүний улмаас хүний амь нас хохирох тохиолдол ихсэж байна. Орон нутагт мотоцикл жолоодож яваад онхолдсон долоон зам тээврийн осол бүртгэгдсэнээс зургаан осолд нь мотоциклийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон.
Мөн орон нутгийн замд ослын улмаас хоёр хүүхэд амь насаа алджээ. Иймд эцэг эх асран хамгаалагчид аялал зугаалгаар орон нутгийн зорьж замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдээ зөв тээвэрлэж явах, хүүхдийн өсөлт болон биеийн жинд нь тохирсон хамгаалах хэрэгсэл буюу хүүхдийн хамгаалалтын суудлыг ашиглаж явахыг уриалж байна. Жолооч, эцэг эхчүүдийг гаргадаг нийтлэг зөрчил хүүхдийг урьд суудалд өвөр дээр суулгаж авч явах, хойд суудалд эсвэл багажийн хэсэгт ор засаж унтуулах зэргээр буруу тээвэрлэж явснаас болж хүүхэд зам тээврийн ослын улмаас амь нас эрүүл мэндээрээ хохирч байна.
Иргэд жолооч нарт анхааруулж хэлэхэд та бүхэн орон нутгийг зорьж замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг 80км/ц-ийн хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явахыг нхааруулж байна.
| Орон нутагт зам тээврийн ослын улмаас найман хүн нас баржээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |